Нууцлалын бодлого

Энэ хуудас influence.mn үйлчилгээнд бүртгүүлэх, нэвтрэх болон Brand, Creator хооронд хамтран ажиллах үед мэдээллийг хэрхэн ашиглахыг тайлбарлана.

Бүртгэл, нэвтрэлтийн мэдээлэл

Бид таны нэр, имэйл, сонгосон бүртгэлийн төрөл болон нэвтрэлтийн үйлчилгээний хэрэглэгчийн таних дугаарыг ашиглана. Google эсвэл Facebook нэвтрэлт идэвхтэй үед та тухайн сонголтоор үргэлжлүүлбэл зөвшөөрсөн нэр, имэйл болон таних мэдээллийг нэвтрэлтийн үйлчилгээ дамжуулна. influence.mn таны Google, Facebook нууц үгийг авахгүй.

Үйлчилгээ ашиглах үеийн мэдээлэл

Таны оруулсан profile, portfolio, service package, campaign, quotation, collaboration, мессеж, контентын холбоос, төлбөрийн төлөв болон маргааны мэдээллийг тухайн үйлдлийг гүйцэтгэхэд ашиглана. Profile, portfolio-д нийтэлсэн мэдээлэл болон хамтын ажиллагааны нөгөө талд илгээсэн мэдээлэл нь тухайн үйлчилгээний хүрээнд харагдана.

Ашиглах зорилго, мэдээлэл дамжуулах

Мэдээллийг аккаунт үүсгэх, нэвтрэлтийг баталгаажуулах, хамтын ажиллагааг удирдах, мэдэгдэл хүргэх, хэрэглэгчийн хүсэлт болон асуудлыг шийдвэрлэхэд ашиглана. Үйлчилгээний сервер, өгөгдлийн сан, нэвтрэлтийн дэд бүтцэд AWS зэрэг техникийн үйлчилгээ үзүүлэгч оролцоно. Сошиал нэвтрэлтийг сонговол тухайн үйлчилгээ үзүүлэгчийн нууцлалын бодлого мөн үйлчилнэ.

Холбосон сошиал аккаунт болон analytics

Та өөрийн аккаунтаар нэвтэрч зөвшөөрөл өгснөөр YouTube сувгийн мэдээлэл болон боломжтой analytics-ийг Google, YouTube API-аас авна. Эдгээрийг creator profile дээр сувгийн үзүүлэлт харуулах, хамтын ажиллагаанд зориулан үнэлэхэд ашиглана. Дэлгэрэнгүй analytics-ийг зөвхөн тухайн creator болон influence.mn-ийн баталгаажсан brand аккаунтууд харна. Нэвтрээгүй хэрэглэгчид харуулахгүй.

Google API-аас авсан мэдээллийг ашиглах болон бусад апп руу дамжуулах ньGoogle API Services User Data Policy, үүнд Limited Use шаардлагыг дагаж мөрдөнө. Энэ мэдээллийг зар сурталчилгаа чиглүүлэх, худалдах, хиймэл оюуны ерөнхий загвар сургахад ашиглахгүй. Холболтын токеныг сервер дээр шифрлэж хадгална. Facebook хувийн profile-ийн холболт нь нэвтэрсэн аккаунтыг баталгаажуулах бөгөөд profile analytics татахгүй.

Profile-ийн аккаунт холболтын хэсэгт “Салгах” товчоор хадгалсан холболт болон analytics-ийг устгаж болно. Google-ийн зөвшөөрлийгGoogle аккаунтын холболтын тохиргоохэсгээс мөн цуцалж болно. Бүртгэлээ устгуулах бол доорх зааврыг дагана уу.

Instagram Creator/Business аккаунт болон Facebook Page-ийг өөрийн аккаунтаар зөвшөөрөл өгч холбоход боломжтой profile, дагагч, үзэлт, reach болон engagement мэдээллийг Meta-ийн албан ёсны API-аас авна. Дэлгэрэнгүй analytics-ийг зөвхөн тухайн creator болон баталгаажсан brand аккаунтууд харна. Мессеж унших, контент нийтлэх зөвшөөрөл хүсэхгүй. “Салгах” товч нь хадгалсан холболт болон analytics-ийг устгана; Meta-ийн Apps and Websites тохиргооноос аппын зөвшөөрлийг мөн цуцалж болно.

Сайтын зочлолтын статистик

Сайтын ашиглалтыг ойлгож, үйлчилгээг сайжруулахын тулд Google Analytics ашиглана. Google нь хөтөч, төхөөрөмж, хуудасны зочлолт болон cookie-д суурилсан статистик боловсруулна. Бид Analytics руу нэр, имэйл, утас, мессеж, төлбөрийн мэдээлэл болон сошиал холболтын токеныг тусгайлан илгээхгүй. Google Signals болон зар сурталчилгааны хувийн тохируулгыг идэвхжүүлэхгүй. Google-ийн мэдээлэл ашиглалтыг Google-ийн тайлбараасүзэж болно.

Нэвтрэлтийн хадгалалт

Хөтөч нэвтрэлтийн session болон OAuth хүсэлтийн түр мэдээллийг хадгалдаг. Гарах үед сайт дээрх нэвтрэлтийн хадгалалтыг цэвэрлэнэ. Google, Facebook дээрх нэвтрэлтийн төлөвийг тухайн үйлчилгээ тусдаа удирдана.

Мэдээллээ засах, устгуулах

Та profile дээрх өөрийн мэдээллийг засах боломжтой. Аккаунт болон холбогдох мэдээллээ устгуулах хүсэлтийг мэдээлэл устгах зааврын дагуу илгээнэ үү. Төлбөр, идэвхтэй хамтын ажиллагаа, маргаан болон хуульд заасан хадгалалтын шаардлагатай мэдээлэл байвал хүсэлт шийдвэрлэх үед тайлбарлана.

Холбоо барих

Нууцлал болон мэдээлэлтэй холбоотой хүсэлт: contact@influence.mn.

Нууцлал | influence.mn