Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026 оны 10 сарын 2
influence.mn нь Brand, Creator-ууд profile, campaign, үнийн санал болон хамтын ажиллагаагаа удирдах платформ юм. Үйлчилгээг ашиглахдаа доорх нөхцөлийг мөрдөнө үү.
Бүртгэл, эрх
Өөрийн эсвэл төлөөлөх эрхтэй байгууллагын үнэн зөв мэдээллээр бүртгүүлнэ. Нэвтрэх эрхээ бусдад дамжуулахгүй, бусдын аккаунтыг ашиглахгүй. Сошиал эрхийг өмнөх аккаунттай холбох үед тухайн аккаунтыг эзэмшдэгээ баталгаажуулах шаардлагатай.
Хамтын ажиллагааны нөхцөл
Brand болон Creator нь үнэ, deliverable, хугацаа, контент ашиглах эрхээ үнийн саналын хүрээнд тохиролцоно. Зөвшөөрсөн нөхцөл болон дараагийн өөрчлөлтийг хоёр тал тодорхой баталгаажуулах хэрэгтэй. Платформ дээрх төлөв, мэдэгдэл нь тухайн ажлын явцыг мэдээлнэ.
Контент, ашиглах эрх
Та оруулж буй зураг, видео, текст болон холбоосоо ашиглах, хуваалцах эрхтэй байх үүрэгтэй. Контентыг нийтлэх, дахин ашиглах, сурталчилгаанд ашиглах нөхцөлийг хамтын ажиллагааны талууд тусад нь тохиролцоно.
Зөвшөөрөгдөх хэрэглээ
Залилан, бусдыг дуурайх, зөвшөөрөлгүй мэдээлэл тараах, дарамтлах болон хууль зөрчсөн контент, үйлдэл гаргахгүй. Бусдын нэвтрэх эрх, хувийн мэдээллийг авахыг оролдохгүй.
Төлбөр, асуудал шийдвэрлэх
Төлбөрийн дүн, нэхэмжлэл болон төлөвийг тухайн хамтын ажиллагааны мэдээллээс шалгана уу. Контентын зөвшөөрөл, төлбөр эсвэл тохирсон нөхцөлтэй холбоотой асуудлыг collaboration доторх маргааны хүсэлтээр эсвэл холбоо барих хаягаар мэдэгдэнэ.
Нууцлал, аккаунт устгах
Мэдээлэл ашиглах талаарнууцлалын бодлого, аккаунт устгуулах талаар мэдээлэл устгах зааврыг үзнэ үү.
Холбоо барих
Үйлчилгээтэй холбоотой хүсэлт: contact@influence.mn.