Мэдээлэл устгах заавар

influence.mn аккаунт, сошиал нэвтрэлтийн холболт болон холбогдох мэдээллээ устгуулах хүсэлтийг дараах байдлаар илгээнэ үү.

  1. Бүртгэлтэй имэйлээсээ contact@influence.mn хаягт «influence.mn мэдээлэл устгах хүсэлт» гэсэн гарчигтай имэйл илгээнэ.
  2. Бүртгэлийн имэйл, profile нэрээ бичиж, аккаунт болон мэдээллээ бүхэлд нь устгуулах уу, эсвэл зөвхөн Google/Facebook нэвтрэлтийн холболтоо салгах уу гэдгээ тодорхойлно. Нууц үг, нэвтрэх токен, баталгаажуулах код илгээхгүй.
  3. Бид аккаунтын эзэмшлийг шалгаж, хүсэлт шийдвэрлэсэн эсэх болон хадгалж үлдэх шаардлагатай мэдээлэл байвал хариу имэйлээр мэдэгдэнэ. Төлбөр, идэвхтэй хамтын ажиллагаа, маргаан болон хуульд заасан хадгалалтын шаардлага нь зарим мэдээллийг шууд устгахад нөлөөлж болно.

Facebook холболтыг цуцлах

Та Facebook-ийн тохиргооны Apps and websites хэсгээс influence.mn-ийн зөвшөөрлийг цуцалж болно. Энэ үйлдэл Facebook холболтыг цуцлах бөгөөд influence.mn дээр хадгалсан аккаунт, хамтын ажиллагааны мэдээллийг бүхэлд нь устгах хүсэлтийг орлохгүй. Бүрэн устгуулах бол дээрх зааврыг дагана уу.

Энэ хүсэлт influence.mn дээрх мэдээлэлд хамаарна. Google эсвэл Facebook аккаунтыг өөрийг нь устгахгүй.

Мэдээлэл устгах | influence.mn